Шинэ он гарахтай зэрэгцэн 15 улсын байгуулсан дэлхийн хамгийн том худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.
The Regional Comprehensive Economic Partnership /RCEP/ буюу “Бүс нутгийн эдийн засгийн цогц түншлэлийн хэлэлцээр”-ийн үр дүнд манай гарагийн гурван хүн тутмын нэгнийх нь орлого өсөж, коронавирусний цар тахал болон АНУ, БНХАУ-ын худалдааны дайны таагүй он жилүүдийн дараах дэлхийн худалдаа, хамтын ажиллагааг сэргээх гол итгэл найдвар нь болно гэжээ.
Энэ нь Хятад болон Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг Ази Номхон далайн бүс нутгийн орнуудыг нэгтгэсэн чөлөөт худалдааны хэлэлцээр юм.
Дэлхийн хамгийн их хүн амыг хамарсан, хамгийн олон гишүүн оронтой, худалдааны чөлөөт бүс болж буй тус хэлэлцээр нь Ази дахь худалдааны түншүүдэд харилцан бие биеийнхээ зах зээлд нэвтэрч, бараа бүтээгдэхүүний татварыг бууруулах боломжийг олгож, бүс нутгийн хамгийн ядуу орнуудын эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилготой.
Энэ хэлэлцээрт:
Австрали
Бруней
Камбож
Хятад
Индонез
Япон
Өмнөд Солонгос
Лаос
Малайз
Мьянмар
Шинэ Зеланд
Филиппин
Сингапур
Тайланд
Вьетнам улс нэгджээ.
АНУ, Европын Холбооны дараа ордог дэлхийн гурав дахь том эдийн засагтай Хятад улс урьд өмнө хэзээ ч олон талт худалдааны гэрээ, тэр тусмаа Япон улстай байгуулж байгаагүй аж.
Энэхүү гэрээг 2020 оны арваннэгдүгээр сард үзэглэжээ. Гэвч 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан энэ гэрээ Хятад улсыг түүхий эд нийлүүлэгч Австралитай түнжин тасрахаас сэргийлж чадаагүй юм. Австрали улс Ковид-19-ийн гарал үүслийг судлах шаардлагатай гэсэн барууны улс орнуудын уриалгыг дэмжсэнд Хятад “гомдож”, нүүрс, үр тариа, үхрийн мах, дарс зэрэг бүтээгдэхүүний импортыг бойкотолсоор ирсэн юм. Гэсэн хэдий ч худалдааны шинэ бүс Хятадын дэлхий дахинд эзлэх байр суурийг бэхжүүлнэ гэж үзэж байна.
RCEP-гийн хэлэлцээний шатанд явж байсан 8 жилийн хугацаанд гол оролцогчид болох Япон, Австрали, Шинэ Зеланд улс Номхон далайн нөгөө эрэгт орших Канад, АНУ зэрэг улсуудтай нэгэн зэрэг илүү дэвшилтэт худалдааны бүс болох Trans-Pacific Partnership (TPP) буюу Транс-Номхон далайн түншлэлийг байгуулсан юм. Гэвч Трамп энэ санаагаа орхиж, Америкийг хэлэлцээрээс гаргав. Энэ нь RCEP-ийг бий болгох ажлыг түргэсгэсэн байна.
Цаашид хүрээгээ тэлж, нээлттэй болсноор Энэтхэг улс нэгдэх магадлалтай болж байна.
Хэдийгээр дэлхийн олон улс орныг хамарсан өргөн цар хүрээтэй ч харьцангуй өнгөц хэлэлцээр гэж үзэж байна. Лаос, Шинэ Зеланд, Хятад, Япон зэрэг тэс өөр эдийн засагтай улс орнуудыг нэгтгэх эхний алхам гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ.
Эх сурвалж: ВВС
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
