Хөвсгөл аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, Эрдэнэбулган сумын нутаг Эгийн голд халиа үүссэний улмаас арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тус сумын 33 өрхийн байшин, гэр усанд автсан талаар хөвсгөл аймгийн онцгой байдлын албанаас мэдээллээ.

Өчигдөр 10:30 цагт дуудлага хүлээн авч, хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллажээ. Түүнчлэн шороон далан байгуулах ажлыг өнөөдөр хийх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Лхагва гаригт бүх нийтээр амарч, 128 бөх барилдана
Next post Ирэх оны зургаадугаар сарыг дуустал зөвхөн айл өрхийн цахилгааны зардалыг хөнгөлнө