Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нийт 18664 аж ахуй нэгж байгууллага нь жилд дунджаар 7-12 бичиг баримт хөөцөлддөг.
Энэ бичиг хэргийн зардлыг тооцоход жилд 191 сая төгрөгийг зарцуулдаг байна. Эхний ээлжид 74 үйл ажиллагааг хялбарчлалаа.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд өөрсдөө хариуцлагатай байж ажиллаасай. Цаашид засаг даргын дэргэд байнгын үйл ажиллагаатай зөвлөл байгуулж буй.
Шинэ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан ийм бүтэц бий болж байна. Нийслэлийн худалдан авах үйл ажиллагаа буюу тендерт иргэд хяналт тавьж ажиллах бололцоотой болгоно.
Улаанбаатар хотын иргэн халамж авдаг биш, хөдөлмөр эрхэлдэг байя гэсэн үүднээс ашиг олох гэж буй хувийн хэвшлүүдээ дэмжиж байна” гэв.
Ах ахуй нэгж байгууллагуудад тусгай зөвшөөрөл, түүнийг дагасан шаардлага, шалгалтууд хамгийн их дарамт болдог.
Цаашдаа нийгэм, эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой биш бол тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болох ба Зөвшөөрлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх аж.
Хуулиар нийслэлийн нутаг захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
Ингэхдээ
Тусгай зөвшөөрөл
Зөвшөөрөл
Эрх, батламж
Гэрчилгээ
Тодорхойлолт
Дүгнэлт
Үнэмлэх
Гарын үсэг
Бусад төрд байгаа баримт бичгийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдээс шаардахыг хориглоно.
Тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болох үйл ажиллагааны чиглэлүүд:
Бөөний худалдааны төв
Агуулах дэлгүүр
Худалдааны төв
Зах (барилгын материал, мод, авто техникийн гэх мэт)
Их дэлгүүр
Хайпермаркет
Супермаркет
Үзүүлэнгийн танхим
Outlet
Бүүтэг
Мини маркет,
Хүнсний дэлгүүр
Ая тухтай сүлжээ дэлгүүр
Төрөлжсөн барааны дэлгүүр
Мухлаг
Үйлчилгээний цэг буюу ТҮЦ
Улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа
Дахивар худалдан авах цэг
Ресторан
Баар, диско, биллиард, караоке бусад
Кафе
Цайны газар (Нийтийн болон байгууллагын)
Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар
Coffee Shop
Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
Үсчин
Гоо засал
Хумс засал
Хувцас захиалга, засвар
Гутал захиалга, засвар
Гэр ахуйн тавилгын захиалга, засвар
Ахуйн электрон цахилгаан хэрэгслийн засвар
Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга, засвар
Цүнх захиалга, засвар
Нүдний шил захиалга, засвар
Цоож, түлхүүр захиалга, засвар
Цаг засвар
Хими цэвэрлэгээ, угаалга үйлчилгээ
Гэрэл зураг дүрс бичлэгийн үйлчилгээ
Цэвэрлэх үйлчилгээ
Айл нүүлгэх үйлчилгээ
Эд бараа түрээслэх үйлчилгээ
Зочид буудал
Дэм буудал
Жуулчны бааз
Амралтын газар
Гэр буудал
Нийтийн халуун ус
Саун
Бассейн
Чийрэгжүүлэлтийн төв, фитнесс, спинниг, аеробик, иог, бүжиг гэх мэт
Алжаал тайлах төв, иллэг
Нийтийн бие засах газар
Авто засвар
Дугуй засвар
Автомашин угаалгын үйлчилгээ
Автомашины доторлогоо
Автомашины сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон бусад аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг ашиглалтын материал худалдаа
Авто зогсоол
Цахим байрны үйлчилгээ
Хүүхдийн байрны үйлчилгээ
Нийтийн байрны үйлчилгээ
Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
Зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
Дэм буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шинээр олгох
Дэм буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
Жуулчны бааз, амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл сунгах
Соёл урлагийн, дуу хөгжим, кино, бүжиг, драма, загвар, хөтлөгч, жүжигчин, тайзны яриа, илтгэх урлаг, уран зураг, фото зураг, төрөл бүрийн хатгамал, нүүр будалт, будаг хувиргалт, сургалтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шинээ авах, сунгах
Дэлгэцийн болон дүрс бичлэгийн кино үзүүлэх үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээг шинээр олгох сунгах
Тайчих клуб эрхлэх зөвшөөрөл шинээр авч сунгуулах
Биллиард боулинг, дэлгэцийн гольф автомат тоглоом эрхлэх зөвшөөрөл шинээр авах сунгах
Диско клуб ажиллуулах зөвшөөрөл шинээр авах сунгах
Караоке эрхлэх зөвшөөрөл шинээр авах сунгах
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...