УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулийг хэлэлцэж баталсан. Тус хууль 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ.
Хуулийн төслийн талаар “Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн гол агуулга нь цахим орчинд хүний эрхийг хэрхэн хамгаалах тухай юм. Цаашид бид дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг хаана байршуулах, хаана байршуулах боломжгүйг хуулиар зааж өгсөн.
Хувцас солих өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж авдаг өрөө бие засах газар, саун зэрэг хувь хүний чөлөөтэй байх эрхэд ил халдсан газар дуу дүрсний камер байрлуулахыг хориглож байгаа. Ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Тухайн камерыг нийтийн эзэмшилд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр байршуулна. Цаашид камерын нэгдсэн системийг бий болгохоор ажиллаж байна. Хэн хүссэн хүн дуу, дүрсний нэгдсэн системд нэвтрэхийг хориглож байгаа.
Супермаркет, худалдааны байгууллагуудад хадгалагдаж байгаа биометрик мэдээллийг хураан авах ажлыг зохион байгуулна” аж.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...