“Монгол Улсад ажил хийж байгаа байгууллага асуудлыг өөрөө хар толгойгоороо хариуцдаг тогтолцоо байх хэрэгтэй”

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар үг хэллээ.

Тэрбээр “Кибер аюулгүй байдлыг хангах асуудлаар хүн хуулийн этгээдэд зөвлөмж, шаардлагыг ТЕГ өгөх юм байна. Өөр хэн ч биш. Энэ бол бизнесийн нөхцөлд маш буруу уур амьсгал бий болгоно. Хэдэн хүн өөрийнхөө эрх мэдлийг нэмж авах гээд байдгаараа улайрах юм. Улс орон даяар бензиний асуудал чухал. Чухал учраас Ерөнхий сайд хариуцаад байх албагүй. Байгууллага бүр өөр өөрсдийн хариуцсан ажлаа төгс, төгөлдөр хийдэг байх хэрэгтэй. Энэ жишгээр явбал асуудал үүслээ гэхэд хариуцлага хүлээх хүн байхгүй болно. Энэ бүхний эцэст зөвлөлийн дарга, Ерөнхий сайд буруутай юм байна гэдэг амь амиа хоохойлсон тогтолцоо оруулж ирж байна.

Жишээ нь Замын-Үүдэд тээвэр ложистик нь хамгийн гол асуудал байхад өрөөл бусад руу бурууг чихээд яваад байна. Монгол Улсад ажил хийж байгаа байгууллага өөрөө хар толгойгоороо хариуцдаг тогтолцоо байх хэрэгтэй” гэв.

+ There are no comments

Add yours