Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Тоон гарын үсгийн тухай хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-аар хийсэн. Эдгээр хууль батлагдсанаар төрд байгаа мэдээллийг иргэнээс шаардахыг хориглож байгаа тухайд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Иргэдийг төрийн байгууллагууд хооронд явуулж, төрд байгаа мэдээллийг шаардахыг хуулиар хориглож байгаа. Иргэн танаас мэдээлэл шаардсан, бичиг авчир гэсэн төрийн албан хаагч хариуцлага хүлээх зохицуулалт Нийтийн мэдээллийн тухай хуульд орсон.
Мөн уг хуулийн хүрээнд улс төрийн намын гишүүнчлэл, төрийн байгууллагын ажлын байрны мэдээлэл нээлттэй болж байгаа.
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хүрээнд иргэдийн мэдээллийг хамгаалах бөгөөд төрийн албан хаагч иргэний хэвийн мэдээлэлд халдсан бол тухайн иргэнд e-Mongolia системээс мэдэгдэл, гар утсанд нь зурвас очих гэх мэтээр мэдэгдэнэ. Хэрэв иргэн тухайн төрийн албан хаагчийг өөрийнх нь хувийн мэдээлэлд хандах эрхгүй гэж үзвэл e-Mongolia систем дээр гомдол гаргах эрхтэй. Үүнтэй холбоотой хөгжүүлэлт хийгдээд бэлэн болсон байгаа” гэв.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...