“Таван толгой түлш” ХХК дотоодын шуудай үйлдвэрлэгч компаниудаас нүүрсний 25 кг жингийн хоёр сая ширхэг шуудайг худалдан авахаар болжээ.
Энэ талаар тус компанийн хэвлэлийн төлөөлөгч “Шуудай үйлдвэрлэгч дотоодын компаниудаас 25 кг жингийн 2 сая ширхэг шуудай авахаар болсон. Компаниудад саналаа ирүүлэх хүсэлт тавьсан. Одоогоор санал ирээгүй байна. “Стандарт шуудай” ХХК нь манайд удаа дараа хүсэлт тавьсан нь худлаа гэдгийг илэрхийлсэн. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн мэдээллийг мушгин гуйвуулсан байж болзошгүй” гэв.
Шуудай нийлүүлэх компани нь:
Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тодорхойлолт
Үйлдвэрийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх
Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт, үзүүлэлт, стандарт, зураг ирүүлэх.
Татварын өргүй талаар тодорхойлолт
Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх
ШШГЕГ-ын тодорхойлолт ирүүлэх
Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолт
Сүүлийн 3-н жилд /2018, 2019, 2020 он/ хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, түүний жагсаалт зэргийг бүрдүүлэх ба Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар эх хувиар битүүмжилж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагаас өмнө ирүүлэх ёстой аж.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...