УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн цахим хуудсыг дагаж, мэдээ мэдээллийг нь түгээвэл мөнгөн шагналтай

Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн ажлын албанаас Говь-Алтай аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд сурталчлах, мөнгөн шагналтай цахим уралдаан зарласан байна.

Уралдаанд оролцохдоо Б.Энх-Амгалан гишүүний пэйж хуудсыг дагах, хуудсанд тавигдсан түүний пиар, мэдээ мэдээллийг хувийн хаягаараа дамжуулан олон нийтэд түгээх, сэтгэгдэл бичих, лайк дарах шаардлагатай аж.

Дээрх болзлыг хангасан дэмжигчдээсээ эхний таван байрыг тодруулж, мөнгөн шагнал олгох гэнэ.

УИХ-ын гишүүн хүн өөрийгөө цахим орчинд сурталчлах гэж мөнгөн шагналтай, цахим уралдаан хүртэл зохион байгуулдаг болжээ.

+ There are no comments

Add yours