БНСУ-д өнөөдөр 509821 сурагч төгсөлтийн шалгалтыг өгч байна. Шалгалтын онооноос хамаарч их дээд сургуульд элсэн ордог. Энэ удаагийн төгсөлтийн шалгалт ковидын үед болж байгаагаараа бас онцлог болж байна.
Боловсролын яамны зүгээс 68 сурагч ковидын халдвар аван эмчлүүлж байгаа гэсэн мэдэгдэл хийсэн. Эдгээр сурагчид эмнэлэг дээрээ эсвэл тусгайлан бэлдсэн газарт шалгалтыг өгнө.
БНСУ-д төгсөлтийн шалгалтын үеэр шалгалт авч буй сургуулиудийн дээгүүр тодорхой хугацаанд онгоц нисэхийг хориглодог. Үндсэндээ энэ өдөр гал команд, цагдаа, түргэн, таксины жолооч гээд бүгд сурагчдын төлөө цаг заваа зориулдаг.
Сөүл хотын захиргаа болон бусад аймаг дүүргүүд сурагчдыг шалгалтаа тав тухтай өгөх боломжыг бүрдүүлэн ажиллаж байна.

Сөүл хотын зүгээс нийтийн тээвэр болох метро болон автобусыг нэмэлтээр гарган, тэмдэглэгээг тодоор хийж өгсөн байна.
Өнөөдөр өглөөний 4 цагаас өдрийн 12 цаг хүртэл таксины дугаарт хязгаарлалт тавихгүй бөгөөд 17.000 таксыг нэмэлтээр үйлчилгээнд явуулж байна.
Мөн сурагчдыг шалгалтаас хоцруулахгүйн үүднээс тэмдэглэгээ хийсэн 760 автомашин сурагчдад үнэ төлбөргүй үйлчлэхээр болж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй сурагчидад зориулан тусгайлсан таксиг бэлдсэн байна.
Өглөө 4 цагаас эхлэн сургуулийн ойр орчим цагдаагийн нэмэлт хүч гаран түгжрэл үүсгэхгүй байх, дуут дохио ажиллуулахгүй байх зэрэг арга хэмжээг аван ажиллаж байна.
Мөн цагдаагийн автомашинууд энд тэнд байрлан хоцрох магадлалтай сурагчдыг хүргэж өгөх бэлэн байдалтай ажиллана.
Солонгос улс боловсролыг нэн тэргүүнд тавьдаг.
Тиймээс ч төгсөлтийн шалгалтын өдөр хүн болгон ач холбогдол өгдөг.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...