24 хоногийн турш өлсгөлөн зарласан Э.Одбаярыг суллахаар болжээ

“NoDoubleStandart” иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаяр 10-р сарын 6-наас хойш 461 дүгээр хорих ангид хоригдож байсан. Тэгвэл шүүхээс түүнийг суллах шийдвэр гаргасан байна.

Нийслэлийн прокурорын газраас Э.Одбаярт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, батлан даалтад байх хугацаандаа дахин хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр нэг сар хорихоор шийдвэрлэсэн юм.

Э.Одбаяр хоригдож байх хугацаандаа өлсгөлөн зарлаж, 10 кг гаруй жин хассан, уургийн алдагдалд орсны улмаас бөөрний үйл ажиллагаа нь муудаж биеийн байдал нь хүнд байгаа аж. 

+ There are no comments

Add yours