Оюутолгойн ордоо “Рио Тинто”-тай хамт 12 жилийн турш “ашиглаж” байгаа монголчуудад ашиг бус өр нэмэгдсээр иржээ. Тус ордын 34 хувийг эзэмшдэг Монгол Улс 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл 2.3 тэрбум ам.долларын өртэй болсон. Энэ өр 2051 он гэхэд 22 тэрбум ам.долларт хүрнэ гэдэг тооцоог нэлээд хэдүйнээс ярьж, бичицгээж байсан. Тэгвэл үүнийг “Рио Тинто” компани нотолжээ.
…Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс холбогдох хуулиудад “…Авлигын хэргийн ялыг чангалах”, “…Хэргийг хялбаршуулсан журмаар шийддэгийг болих”, “…Хөөн хэлэлцэх хугацааг уртасгах” зэрэг хэд хэдэн өөрчлөлт боловсруулахыг хариуцсан яамдад чиглэл болгосон байна.
“Рио Тинто” компаниас уржигдар Засгийн газарт ирүүлсэн дөрвөн саналын нэг нь үүнтэй холбоотой байв. Тодруулбал, Засгийн газрыг төлөөлсөн хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “…Ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр үүснэ гэх тооцоолол үүссэн. Тэр нь юу вэ гэхээр Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд бичигдэх анх 1.4 тэрбум долларын өртөг бүхий өрийн бичилт хийгдсэн. Энэ өрийн бичилт нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 12 жилийн хугацаанд нийлмэл хүүгийн аргаар бодогдоод өнөөгийн бодит цаг хугацаанд 2.3 тэрбум ам.долларын өр үүсээд явж байгаа. Энэ цаашид 2051 он хүртэл нийлмэл хүүгийн аргаар 52 тэрбум төгрөгийн өртэй үлдэх мэдээллийг хийсэн. Тэгвэл “Рио Тинто”-гийн зүгээс 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг тэглэе. Үндсэндээ 1.6 тэрбум ам.долларыг тэглэе. Ингэснээр ногдол ашиг, ААНОАТ санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой гэсэн санал ирүүлсэн” гэж мэдэгдсэн.
Үүгээр Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй, бүр алдагдалтай гэдэг нь нотлогдчихож байгаа юм. Тиймээс Засгийн газар, Монгол Улсын хууль хяналтын байгууллагын зүгээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлуулахаар “Интерпол”-д ханджээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор АТГ-т шалгагдаж байхдаа 2020 оны нэгдүгээр сарын 10-нд хилээр гараад, одоог болтол эргэж ирээгүй байгаа юм. Энэ хооронд түүнийг ЦЕГ-аас эрэн сурвалжилж ирсэн. Мөн түүнд холбогдох хэргийг бусад хамтран оролцогчдынхоос нь тусгаарласан байдаг. Гэвч “…Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг л бүгдийг мэднэ” гэсэн ижил мэдүүлгүүд уг хэргийг шийдвэрлэхэд саад учруулж байгаа аж. Түүнчлэн Ч.Сайханбилэгийн хувьд ч хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг хүлээж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл бий.
Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс холбогдох хуулиудад “…Авлигын хэргийн ялыг чангалах”, “…Хэргийг хялбаршуулсан журмаар шийддэгийг болих”, “…Хөөн хэлэлцэх хугацааг уртасгах” зэрэг хэд хэдэн өөрчлөлт боловсруулахыг хариуцсан яамдад чиглэл болгосон байна. Тухайлбал, авлигын хэрэг үйлдсэн албан тушаалтан 2-5 жилийн ялаар шийтгүүлдэг байсныг 5-10 болгох зэргээр ял завших боломжийг хаах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ. Хуулийн эдгээр өөрчлөлтийн төслийг ойрын үед боловсруулж УИХ-д оруулах бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...