Хүний эрхийн зөрчлийн асуудлаар Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.
АН-ын ХЭГ-ын дарга А.Цэрэнбат “Арав гаруй хүнийг яллагдагчаар татаад, хоёрыг нь хориод, 20 залууг гэрчээр дуудан байцааж байна. Мөрдөн байцаалтын нууцыг ярих юм бол дахиж баривчилна гэж дарамталж, хүний эрхэд халдаж байна.
Цар тахлаас үүдэн 1,000 гаруй хүн амь насаа алдлаа. Энэ асуудлаар үгээ хэлсэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчилсан.
Э.Одбаяр 23 дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. Амь нас нь эрсдэлд орсон. Биеийн байдал нь маш хүнд байна гэх мэдээлэл бидэнд ирж байна. 10 гаруй кг турсан.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай оронд хүний эрхийн асуудал ноцтой зөрчигдөж байна. Хүн төрөхдөө л эрхтэйгээ төрдөг. Эрхийнхээ төлөө дуугарсан, тэмцсэн залуусыг яллагдагчаар татсан байна.
Хүний эрхийг хамгаалж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө залуучууд ялтан болчихлоо. Биднийг баривчилж болно. Болохгүй байгаа зүйлийн төлөө дуугарах олон залуучууд бий.
МАН олонх болсон. Залуу Ерөнхий сайд Монголын төрд балчирдаад байна. Дунд шатны дарга нар нь Ерөнхий сайдаа солих талаар шаардлага гаргаач гэж хүсмээр байна. Улс орны эдийн засгийг унагаж, хүн бүрийг хохироож байна.
Цагдаагийн алба хаагч нар хууль ёсны бус шаардлага тавьсан дарга нарт шаардлагыг нь хүлээж авахгүй гэдгээ хэлж байх ёстой. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай уулзаж, хүний эрхийн зөрчлүүдийг шийдээч гэж хүснэ” гэлээ.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...