Л.Оюун-Эрдэнэ: Жуулчид Монголд ирж вакцинаа үнэгүй хийлгэж болно

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаднын жуулчид Монголд ирээд вакцин үнэгүй хийлгүүлэх боломжоор хангах уриалгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргажээ.

Л.Оюун-Эрдэнэ: “Н.Уртнасан сайд жуулчдын компаниудтай ярьж, агаарын хил тогтмол нээгдвэл гадаадад байгаа монголчууд, жуулчид Монголд ирээд вакцингүйгээр орж ирээд, Монголд вакцин хийлгүүлж болно гэсэн уриалгыг гаргаж болно. Нэг үгээр хэлбэл вакцин туризмыг хөгжүүлж, вакцин хийлгэх дараалал нь хол байгаа нөхцөлд манайд ирээд манай эдийн засагт мөнгөө оруулаад, вакцин үнэгүй тариулах боломж олгох талаар жуулчны компаниудтай ярих хэрэгтэй байна” гэлээ.

+ There are no comments

Add yours