Эмнэлгийн гадна тусламж гуйж ирээд амиа алдсан иргэний ар гэрээс ч уучлал гуйчих сэтгэлгүй “адсага”-нууд алба толгойлж байхад шударга ёс яриад хэрэг байна уу, энэ Монгол Улсад. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга гэж хөрөнгөө манасан хөгшин мий шиг этгээд хавьтсан ойртсон бүхнээ “миний мууг үзэх гээд байна уу” хэмээн хардаж, бүхий л боломжоо ашиглаж бүхнийг өөртөө хурааж, өрөөлөөс харамлаж суухаас өөрөөр нийслэлчүүдийн Эрүүл мэндийг сахин хамгаалсан дорвитой нэг ажил хийхгүй байгаа нь байх л зүйл биш хэмээн итгэнэ.
Хамар доор нь хамаг л булхайг булж, далдалж, өөрт ноогдсон эрхээ хэтрүүлсэн энэ этгээдийг өөгшүүлж, өнөөдрийг хүртэл өндөр албанд өөхөнд ороосон бөөр шиг тарвалзуулах хотын дарга Д.Сумьяабазарт ямар эрх ашиг байгаа болоод ингэж хандаж байна вэ. Эмнэлгийн гадна ирээд ч эрүүл мэндийн тусламж авч чадахгүй амиа алдсан иргэний ар гэрээс уучлал гуйчих сэтгэлгүй албан тушаалтнууд нүд нь сохорч, чих нь дүлийрээгүй бол уучлал хүсээд эмгэнэл илэрхийлчих хэрэгтэй юм.
Нэгэн зүйл, Баянзүрх дүүрэгт байрлах Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Энэрэл эмнэлгийн гадна тус дүүргийн 23 дугаар хорооны иргэн Д.Рагчаадорж эмнэлгийн анхан шатны тусламж авч чадахгүй байсаар амь насаа алдсан харамсалтай хэрэг 2021 оны долдугаар сарын 3-ны 11.23 цагийн орчим гарсан. Дэлхий нийтээр цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа мөн иргэдийнхээ амь насыг аврах гэж эмч, эмнэлгийн ажилтнууд маш их ачаалалтай байгаа хэмээн итгэсэн иргэн Д.Рагчаадорж хотын захын хороонд орших гэрээсээ өөрөө явсаар эмнэлгийн гадна ирсэн ч эмч, эмнэлгийн тусламж авч амжилгүй амиа алдсан. Хариуцлагагүй, хайхрамжгүй, хүйтэн сэтгэлтэй, өнгө мөнгөнд шунасан хэдхэн хүнийг хэн болохыг харуулсан аймшигтай, харамсалтай энэ хэрэгт цар тахлын онцгой нөхцөлд удирдлага, ур чадвараар хангаж ажиллаагүй албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл доод албан тушаалтнуудаа удирдлагаар хангаж, ур чадвараар холбох ёстой албан тушаалтан бол нэгдүгээрт Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мөн. Учир нь Энэрэл эмнэлэг Нийслэлийн эрүүл мэндийн газрын шууд харьяанд харьяалагддаг.Үүний дараа Энэрэл эмнэлгийн дарга А.Амартүвшин хариуцлага хүлээх ёстой. Гэтэл эдгээр дарга нарт ямар арга хэмжээ авсан гэж бодож байна,хотын дарга Д.Сумьяабазар.
Арай л ичгүүргүй, үхсэн хүн үг хэлдэггүй ч үйлийн үрийг хэн ч туулж бардаг гэдэг. Амиа аврах гэж эмнэлгийн гадна гүйж ирээд алдсан хөөрхий талийгаачид ар гэр, ах дүү байсан. Тийм учраас үхсэний хохь амьдын зол гэж хүйтэн сэтгэл гаргахгүйгээр ар гэрийнхэнээс нь хүн ёсны уучлал хүсч, хүнлэг сэтгэлээр хандах ёстойг тэд сануулсан. Удаа дараа сануулж, өчнөөн дарга сэтэртэй албан тушаалтнуудын үүдийг сахиж явсаар өнөөдөрхөн нэгэн бичиг хүлээн авсан нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мөнгөншагайн гарын үсэг бүхий, ажилдаа хариуцлагагүй хандсан Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Мөнхдэлгэр, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Ц.Пүрэвдаш,Энэрэл эмнэлгийн дарга А.Амартүвшин нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийг талийгаачийн ар гэрээс уучлал гуйх… арга хэмжээ авсанаа ар гэрийнхэнд нь мэдэгдэж.
Овоо даажигнаж байгаа юм шүү. Талийгаачийг орон гэргүй, ах дүүгүй нэгэн байсан мэтээр олон нийтэд мэдээлэл өгсөн Эрүүл мэндийн байгууллагууд арьсаа хамгаалсан арчаагүй үйлдэл гаргаж, эрх мэдэлтэй дарга нар нэгээс нөгөө рүү чулуу шидэх мэт хариуцлагаас бултсан атлаа иймэрхүү байдлаар нэгнээ уснаас хуурай гаргаж, үхсэний хохь болгож байгаа нь даанч харамсалтай. Насан туршийн албан тушаалд суучихсан мэт авирлаж, нэг ч гэсэн хүний эрдэнэт амийг авран хамгаалж ажиллаж чадаагүйдээ тэд огт гэмшсэнгүй. Өргөсөн тангараг чинь хаана байна хүн дүрстүүдээ. Арай дэндэж байгаа юм биш гэж үү. Амьдрал эргэдэг юм шүү дээ, өнөөдөр хашиж байгаа албан тушаал эдэлж байгаа эд хөрөнгө бүхэн чинь хумхийн тоос шиг замхардаг ертөнцөд хуулийг зөрчөөд жаргалыг эдэлнэ гэж эндүүрч байгаа нь даанч харамсалтай биш гэж үү.
More Stories
Т.Лхагвадулам:Би 45 хоногт арван кг хасаад, маш гоё болсон ч…
СТА, жүжигчин Т.Лхагвадуламтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд толилуулъя.-Бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?-Би айлын том охин л доо....
Ш.Алтангадас: УИХ-ын гишүүд УБЕГ, АТГ, Мөрдөх байгууллага, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээлэл авах бүрэн эрхтэй
“Хуульч нь буруу ойлгоод буруу юм яриад явна лээ гэсэн шүү юм ярьсан гэнэ ээ. Гэтэл УИХ-н гишүүн нь Улсын...
Хуульч Б.Гүнбилэг: Ерөнхий сайд Г.Занданшатар 322 тэрбумын шатахууны тендерийг “Сод Монгол”-д өгсөн нь ашиг сонирхлын хуулийг зөрчсөн
“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон даруйдаа өөрийн найз төдийгүй зөвлөх Ц.Анандбазарын “Сод монгол” ХК-д 322 тэрбум төгрөгийн тендер өгсөн нь...
“НҮҮРСНИЙ” ГЭХ НЭРШИЛТЭЙ ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДЭД ОДООГООР 88 ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭД БАЙНА
“Нүүрсний “гэх нэршилтэй эрүүгийн хэргүүдэд одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой...
Б.Энхбаярыг томилох асуудлыг энэ долоо хоногийн Баасан гарагт хэлэлцэхээр товлогдсон байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо өнгөрөгч Мягмар гарагт мэдэгдсэн. Засгийн газрын гишүүнийг...
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотойүүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх,...