УУХҮЯ: Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжсон
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас АИ-92 шатахууны аравдугаар сарын 24-ний байдлаарх нийлүүлэлтийн мэдээллийг танилцуулжээ.
ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54,880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20,000 тонн АИ-92 шатахуун аравдугаар сард импортлохоор төлөвлөн ажиллаж байгаа аж. Үүнээс аравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12,800 тонн, БНХАУ-аас 12,250 тонн, нийт 25,050 тонн АИ-92 шатахуун импортлоод буй.
Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа аравдугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж хоногт 17-55 вагон буюу 1,000-3,300 тонн АИ-92 шатахууны ачилтыг хийж эхлээд байгаа бөгөөд Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7,700 тонн АИ-92 шатахууны ачих юм байна.
Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 шатахууны түгээлтийг шуурхай хийж байгаа аж. Тухайлбал, аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд:
НИК, Тэс петролиум, Шунхлай, Газ-Ойл, Ундрага Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудад 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 шатахуун ачуулан түгээлтийг хийсэн
НИК, Сод монгол ХХК-нууд нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 шатахуун түгээлтийг хийж эхэлсэн байна.
Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлж байгаа бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 шатахууны хангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
