Анхан шатны шүүхээс О.Бархасбадийг цагаатгаад буй. Хохирогчдын зүгээс гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хурал Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна. Тодруулбал, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булган нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадьд холбогдох хэргийг 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан.
Тус шийдвэрийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эсэргүүцэж, прокурорын байгууллагад хандаад байсан юм. Гомдлын дагуу прокурорын байгууллагаас О.Бархасбадийг дахин шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүхээс гэмт хэргийн үндэслэлгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн шийдвэрийг дахин эсэргүүцэж, давж заалдаад байгаа билээ.
Эргэн сануулахад, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үйлдсэн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан гэмт хэргээр Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан. Харин С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...