Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх оны төсөв болон тус салбарт хийгдэх шинэчлэлийн талаар танилцууллаа.
Энэ үеэр өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгодогийг болиулах гэж байгаа талаар мэдээллээ.
Тэрбээр “Хувьсах зардлын шинэчлэлээр боловсролын чанарт суурилсан үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байгаа. Өнгөрсөн жилүүдэд хүртээмж их ярьлаа.
Хувьсах зардлаар дамжуулж чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн зардлыг олгох ёстой юм билээ. Хувьсах зардал нь багш нарын цалин урамшуулал, байгууллагын урсгал зардалтай холбогддог байсан бол сургалтын орчин, багшийн хөгжлийн асуудал, хүүхдийн сурлагын ахиц дэвшилд л энэ мөнгийг зарцуулдаг болгохыг зорьж байна. Энэ чиглэл рүү бид өөрчлөлт хийж байгаа.
Өмнө нь хувьсах зардлаар байгууллагыг санхүүжүүлдэг байсан. Харин одоо багш, сурагч, сургалтын орчинг сайжруулахад зарцуулагддаг болно гэсэн үг.
Цаашид өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхгүй. Тэр тусмаа жилийн 10 саяас дээш төлбөртэй сургуулиудад өгөхгүй.
Энэ шинэчлэлийг УИХ-д өргөн барьсан хуулийн шинэчлэлээр хийнэ. Үүнтэй холбоотой Үндсэн хууль зөрчлөө гэдэг асуудал яригддаг. Гэхлээ 10 саяас дээш төлбөр авчихаад ахиад төрөөс хувьсах зардал авна гэж гоншигнох сургууль байхгүй болов уу гэж бодож байна.
Өнгөрсөн жил бид өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг хэмнэснээр гурав орчим тэрбум төгрөгийг хичээлийн хоцрогдол арилгахад зарцуулж эхэлсэн” гэлээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...