БНАСАУ Япон тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харвалаа гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээлжээ.
Тус хорооноос мэдээлж буйгаар, БНАСАУ үл мэдэгдэх нэг пуужин харвасан байна. БНСУ-ын цэргийнхэн үүнээс өөр мэдээлэл өгөөгүй байна.
Харин Японы эргийн хамгаалалтын албаныхан БНАСАУ Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан гэж мэдээлээд, пуужингийн хэлтэрхий унах эрсдэлтэй талаар тухайн бүсэд байгаа загас агнуурын хөлөг онгоцуудад анхааруулжээ. Үүний дараахан Японы Ерөнхий сайд БНАСАУ Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан гэж мэдэгдсэн байна.
Есдүгээр сард Пёньян пуужингийн хэд хэдэн пуужин туршилт явуулсан билээ. Есдүгээр сарын 15 -нд БНАСАУ Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан бөгөөд пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан юм. Есдүгээр сарын 28-нд мөн ойрын тусгалтай пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлсэн байна.
эх сурвалж: yonhap news

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хууль бус 30 удаагийн үйлдлээр 98 ширхэг тарвага нэвтрүүлэхийг оролджээ
Next post Л.Энх-Амгалан: Арван саяас дээш төлбөртэй сургуульд төрөөс хувьсах зардал олгохгүй