БНСУ-ын Хөдөлмөрийн Яамнаас энэ сарын 13-ны өдөр “Гэрээний гадаад ажилчдын хөдөлмөрийн хууль”-д шинэчлэлт хийж, 14-ны өдрөөс эхлэн Солонгос улсад дахин ирж ажиллах хүсэлтэй гэрээний ТУСГАЙ ажилтны 3 сарын хугацааг 1 сар болголоо.
Гэрээний тусгай ажилтан гэдэг нь 4 жил 6 сарын турш нэг газраа ажилласан хөдөлмөрийн гэрээт ажилчныг хэлэх бөгөөд гэрээний хугацаа дууссаны дараа нутаг буцан дахин 3 сарын дараа хилээр нэвтрэх эрхтэй юм.
Гэвч 3 сарын дараа дахин хилээр нэвтрэх хугацаа нь тухайн ажлын байранд сул орон тоо үүсэх зэрэг ажил олгогчийн хувьд хүндрэл учирч байгааг харгалзан үзэж 1 сар болгон өөрчилжээ.
Мөн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Нэг үйлдвэр”-т тасралтгүй ажилласан байх журмыг хөнгөвчилж, ажлын байраа сольсон тохиолдолд визний хугацаа 1 жилээс илүү үлдсэн бол тусгай ажилтны өргөдөл өгөх боломжтой болжээ.
Хөдөлмөрийн яамнаас “ Энэ хугацаанд Гэрээний гадаад ажилтан нь тусгай ажилтны эрх авахын тулд ажлын байраа сольж чадахгүй байх тохиолдол байсан. Ажил олгогчийн хувьд ч гэсэн гадаад ажилтан нь ажлын байраа сольсон шалтгааны улмаас дахин орж ирэх эрх авч чадахгүй байх асуудлууд гарч байна” хэмээн тайлбарлажээ.
Цаашид ажлын байрны дарамт, бэлгийн дарамт зэрэг ажилтны өөрөөс нь шалтгаалахгүй асуудлаар ажлын байраа сольсон тохиолдолд хөдөлмөр эрхлэх хугацаа нь 1 жилээс доошгүй үлдсэн байвал дахин хилээр орж ирэх тусгай ажилтны эрх авах боломжтой юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
