Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын дарга Ж.Болд: “Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, нийтийн хэв журмыг сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үндсэн үүргийн дагуу ажлаа гүйцэтгэж байна.
Цар тахлын үед зөвшөөрөл авч байж хийх ёстой жагсаал цуглааныг хориглодог боловч бид иргэдийн үгээ хэлэх, эвлэлдэн нэгдэх эрхэнд халдахгүйгээр иргэдийг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллаж байгаа. Он гарсаар есдүгээр сарын байдлаар жижиг болон том хэмжээний нийт 198 жагсаал, цуглаан болсон гэж Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Есдүгээр сарын 18-ны өдрөөс хойш нэр бүхий иргэд жагсаал зохион байгуулж, улмаар есдүгээр сарын 30-ны өдрийн жагсаалын үеэр төв талбай руу хайрцагтай эд зүйл оруулах гэхэд нь цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага тавьсан.
Хайрцагт гутал байсан гэж байгаа ч дотор нь юу байгааг бид мэдэхгүй учраас шалгах ёстой. Тухайн өдөр Д.Сүхбаатарын талбайд ногооны үзэсгэлэн худалдаа, өдөрлөг зэрэг олон хүн цугласан үед тиймэрхүү эд зүйл нэвтрүүлэх боломжгүй. Энэ талаар НЗД-ын Д.Сүхбаатарын талбайд оруулж болох, болохгүй эд зүйлийн жагсаалтыг заасан журам байдаг. Үүний дагуу шаардлага тавихад Д.Монголхүү цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж биед нь халдсан тул хэргийг шалгахаар СБД-ийн цагдаагийн хэлтэс рүү түүнийг аваачсан.
Ер нь нийгмийг тогтворгүй байдал руу иргэдийг уриалсан, хууль ёсны шаардлага тавьсан хуулийн байгууллагын алба хаагчийг илт эсэргүүцэх, өөрсдөө хөндлөнгөөс бичлэг хийж алба хаагчийг буруутгах үйл ажиллагаа удаа дараа явагдсан. Үүнд нь цагдаагийн байгууллага эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд иргэдийн эрх чөлөөнд халдахгүй хүндэтгэлтэй хандсан. Тэр өдөр иргэн Э.Одбаяр нь лайв хийж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж, цагдаагийн алба хаагчийг элдэв үгээр доромжилсон бичлэгээ олон нийтийн сүлжээнд тавьсан байгаа.
Д.Монголхүү нь гурван удаагийн зөрчлийн хэрэг дээр шалгагдаж буй бөгөөд цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах гээд дуудаж, сануулсаар байхад огт ирдэггүй учраас бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр энэ сарын 5-нд баривчлах ажиллагаа явуулсан юм.
Ингэхэд шөнийн 02:30 цагийн үед иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой объект буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдан хорих 461 дүгээр анги руу халдаж орон гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээд буюу иргэн Д.Монголхүүг хүч хэрэглэн авч явсан. Энэ мэт хууль зөрчих үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол төртэй, хуультай улс учраас хуулийн дагуу өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг хэлье” гэв.
“Тэдгээр иргэд төр засагт үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Гэсэн хэдий ч зориудаар хууль сахиулах алба хаагчийн биед халдах, үг хэлээр доромжилсон үйлдэл нь нэг бус удаагийнх. Төрийн тусгай объектод халдсан зэрэг асуудал БГД-ийн Цагдаагийн хэлтэст гомдол мэдээлэл ирсний дагуу Эрүүгийн хэрэг үүсгээд, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явц байдлыг нарийвчлан ярих боломжгүй. Гэхдээ үүссэн бодит нөхцөл байдал ийм гэдгийг танилцуулж байна” гэлээ.
More Stories
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна.Тухайлбал, 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ...
2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын яамнаас танилцууллаа
2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын Яамнаас танилцууллаа. Ирж буй хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байхаар батлагджээ. Тодруулбал өвлийн амралтыг нэг...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...