Pandora Papers: Монголын хоёр улс төрч офшор бүсэд хөрөнгөтэй

Дэлхийн 330 гаруй улс төрч, төрийн өндөр албан тушаалтнуудын офшор хөрөнгө, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан зэрэг 12 сая баримт бичгийг Pandora Papers олон нийтэд дэлгэжээ. 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын удирдлага дор 600 орчим сэтгүүлч, 140 хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж, олон улсын хэмжээний өндөр нууцлалтай баримтуудыг илрүүлсэн байна.

Дэлхийн 90 улсын нөлөө бүхий 330 улс төрийн албан тушаалтнуудын өөрсдийн хөрөнгөө нуух, татвараас зайлсхийх зорилгоор үүсгэн байгуулсан нууц хөрөнгүүдийг дэлгэснээс үүнд Монголын хоёр улс төрч багтжээ.

Одоогоор Pandora Papers олж авсан 11.9 сая мэдээллийнхээ 4 хувийг л боловсруулсан тул Монголоос чухам ямар улс төрч офшор бүсэд нууц хөрөнгөтэй талаарх мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна.

+ There are no comments

Add yours