Энэ сард багтаж гурван удаагийн ачилтаар 150 вагон буюу нийт 8300 тонн АИ-92 шатахууныг БНХАУ-аас импортлохоор болжээ. Тухайлбал, Хятадын тал Монгол Улс руу АИ-92 шатахуун тээвэрлэх 200 вагоныг төмөр замын есдүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулж байгаа юм.
Үүний дагуу есдүгээр сарын 26-28-ныг хүртэл өдөрт 50 вагон Замын-Үүд боомтоор орж ирсэн. Харин дөрөв дэх ээлжийн 50 вагон Хөх хотоос ачигдан өчигдөр Эрээн боомтод иржээ.
Мөн ОХУ-ын “Роснефть”-тэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд есдүгээр сард 1500 тонн шатахуун нийлүүлэхээр тохирсон. Үүний 1210 тонн нь Монгол Улсад ирсэн бол үлдсэн 300 орчим тонн АИ-92 шатахуун үйлдвэрээс ачигдан замдаа явж байгаа талаар УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газраас мэдээллээ.
Хятад улсаас импортлох 724 вагон шатахууныг төмөр замын хуваарьт оруулах, шуурхай гүйцэтгэх, татан авах ажилд ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, УБТЗ, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....