ЭМЯ: Шинээр Коронавирусийн 1991 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 1991 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1043 нь Улаанбаатарт, 945 нь хөдөө орон нутагт, зөөвөрлөгдсөн 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 19 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1152 болов.

Сүүлийн 24 цагт 6848 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 21501хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

Хөнгөн: 11924
Хүндэвтэр: 7026
Хүнд: 2167
Нэн хүнд: 384 хүн байна.
Гэрийн хяналтад 65419 иргэн байна.

+ There are no comments

Add yours