Өнөөдрийн 08 цагийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол хоногт 132-оор нэмэгдэж, нийт 4317 боллоо. Эдгээрээс 2641 тохиолдол бүрэн эмчлэгдэж, гэрийн ажиглалтад шилжсэн бол одоогоор 1661 иргэн эмчлүүлж байгаагаас 60 хувь нь гэрээр, 40 хувь нь эрүүл мэндийн байгууллагат байна.

Эмчлүүлэгчдийн биеийн байдлын хувьд хүнд бөгөөд хүндэвтэр 73 иргэн байна. архаг хүүч өвчтэй өндөр настнууд, 0-5 хүртэлх насны хүүхдүүд хүндрэх эрсдэл байгааг ЭМГ-аас анхаарууллаа. Халдвар ихэвчлэн гэр бүл, ажлын хамт олны хүрээллээс илэрч байгаа бөгөөд батлагдсан тохиолдлуудын асуумжийг харахад айлаар зочилсон, хамт олноороо нэг өрөө тасалгаанд удаан хугацаагаар хурал цуглаан хийсэн зэрэг дэглэм зөрчсөн асуудал цөөнгүй байгааг мөн хэллээ.

Шинээр батлагдсан 132 тохиолдол нь Баруун-Урт 94, Мөнххаан 11, Уулбаян 1, Сүхбаатар 5, Баяндэлгэр 2, Түвшинширээ 1, Түмэнцогт 6, Наран 2, Халзан 5, Дарьганга 5 зэрэг 10 суманд бүртгэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хашааныхаа шар өвсөө шатааж, гал алдсан 275 удаагийн түймэр бүртгэгджээ
Next post Хөгжлийн банканд учирсан 200 гаруй тэрбум төгрөгийг прокурорын байгууллага нэхэмжилжээ