Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.
Ерөнхий сайд “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж байна. Тэрээр “Дархлаажуулалт манай улсад нийт хүн амын 65 хувьд хүрлээ. Гурав дахь тунг хийж буй улс дэлхийд 10 хүрэхгүй тоотой байна. Дэлхийн олон оронд эхний тунгаа ч аваагүй байхад гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж ДЭМБ үздэг. Бид эхний хоёр тунгаа амжилттай хийсэн тул гурав дахь тунг эхлүүлсэн. 124 мянган хүн гурав дахь тунгаа хийлгэжээ. Вакцинжуулалтын дүнгээр бид сүүлийн 6 сард бүс нутагтаа тэргүүлсэн хэвээр байна.
Инфляц 8.5 хувьд хүрэх тооцоог Төв банк хийсэн. Монголбанкны тооцооноос хэт даваагүй ч энэ бол сорилт мөн. Аливаа хямралын дараа эдийн засаг сэргэдэг. Сингапур эдийн засгийн сэргэлтийн хуулиа баталжээ. Манай улсад өмнө нь таван жилээр бодлогоо тодорхойлдог, Шинэ сэргэлтийн бодлого гаргаж, улс даяар баяжигтун гэсэн уриа гаргаж байсан байсан туршлага бий. Үүний үр дүнд малын тоо 16-аас 26 саяд хүрсэн юм билээ.
Бид энэ түүхэн ололтыг давтах боломжтой. Гашуунсухайтын төмөр зам 13 дахь жилдээ үргэлжилж байна. Засгийн газар солигдох бүрд өмнөхөө үгүйсгэн зогсоодог байдал өнөөдрөөр дуусаасай. Цаашид төр хувийн хэвшил бодит мэдээлэлд тулгуурлан хамтран ажиллах, эргэх холбоотой байх ёстой. Үндэсний аюулгүй байдал нэг байр суурин дээр байна. Төрийн өндөрлөгүүдээс аймгийн дарга нарын яриа хэлэлцээ ч зөрөх ёсгүй юм. Бид ямар нэг хууль батлахаас өмнө хувийн хэвшилтэй заавал хэлэлцдэг болно. Шинэ хуулийн хамгийн эхний өгүүлбэр нь төрийн эрх мэдэл, төрийн ашиг сонирхлыг илэрхийлдэг. Цаашид энэ сэтгэлгээнээс татгалзана.
50 их наяд төгрөг эргэлдэж буй эдийн засгаа тэлэх шаардлагатай. Цар тахлын улмаас 38 их наяд төгрөг болж буурсан. Үүний 10-аад их наяд төгрөг нь улсын төсөв юм. Улсын төсвийн зардалд урсгал буюу цалин, тэтгэвэр тэтгэмж гэх мэт зардал зонхилдог. Үүнийг хэмнэхийн тулд төр хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Цэвэрлэгээг хувийн байгууллага хариуцаж болно. Шинэ хөрөнгө оруулалт ердөө 300 тэрбум төгрөг байна. Халамжаас татгалзана. Хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөг тараажээ. Үүний улмаас хөдөлмөр эрхлэлт буурч байна гэж шүүмжилдэг. Та бүхэн энэ талаар байр сууриа хэлээрэй.
Бид бэлэн мөнгө тараагаад л байх уу эсвэл хүүхдүүдийнхээ хадгаламжид хийх үү гэдгээ бодох цаг болсон.
Төсвийг яамдад тэгшитгэн хуваах биш нэг том асуудлыг барьж аваад шийднэ. Жишээ нь нийслэлээс улсын төсөвт татаас авахгүй. Харин авто замын түгжрэлээ шийдэх үүрэг өгсөн. Татварын нэг төгрөг бүрийг 10 төгрөг болгох ёстой. Ирэх сарын 1-нд улсын төсвийг өргөн барина. Сангийн яам одоо төсвөө боловсруулж байна.
Төр үүний жижиг хэсэг нь л байна. Борлуулах багтаамж байхгүй бол үйлдвэрлэл үр дүнд хүрэхгүй гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...