Э.Бадар-Ууган: Спорт нэг хүнээр дутдаггүй, хэн нэг тамирчныг бурхан шиг шүтэхгүй

Монголын боксын холбооноос МУГТ Э.Цэндбаатарыг шигшээ багаас хассан тухайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Бадар-Ууган “Э.Цэндбаатарыг бид алдчих гээд байгаа юм шиг зүйл байхгүй. Спорт нэг хүнээр дутдаггүй юм. 2007 онд би гарны бэртэлтэй байхад миний дараагийн хоёр, гурав дугаарын тамирчин намайг хүлээгээд хэрэв намайг оролцох боломжгүй бол тэмцээнд ороход бэлэн байсан. Энэ бол спортын ардчилал. Хэн нэг тамирчныг бурхан шиг шүтэхгүй. Дараа дараагийн тамирчдыг давхар бэлддэг учраас энэ нь өөрөө ардчилал юм” гэв.

+ There are no comments

Add yours