Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэм болоод хуульчдын хувьд хамгийн их маргаж байсан шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр бид сүүлийн жилүүдэд хэд хэдэн ажил зохион байгуулсан.
Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байсан хоёр эрхээс татгалзаж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдыг томилох, хариуцлага тооцох болон АТГ-ын даргыг томилдог эрхээсээ татгалзаж байна. Ингэснээр УИХ-ын баталсан Шүүхийн тухай хуулийг цааш нь явуулах боломжтой болох юм.
Учир нь өмнөх Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсанаар сүүлийн найман сарын хугацаанд энэ хууль гацсан. Ерөнхийлөгч дээрх хоёр эрхээсээ татгалзсанаар энэ гацаанаас гаргаж байна гэсэн үг. Шүүхийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 15-нд батлагдсан ч Үндсэн хуулийн цэцэд үүссэн маргаанаас болоод бүрэн хэрэгжиж эхлээгүй байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн ажлаа цаашид үргэлжилнэ гэдгийг тодотгож хэлье. Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж, энэ эрх Их хуралд очно. Авлигатай тэмцэх газрын даргыг УИХ-д санал болгодог эрх мэдлээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлж байна. Ингэснээр шүүхийн салбарт хийх томоохон шинэтгэлийн ажил эхэллээ.
Үндсэн хуулийн цэцээс Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Харин УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Одоо процессын дагуу Үндсэн хуулийн Их суудлын хуралдаан болно. Их суудлын хуралдаанаас өмнө Ерөнхийлөгч дээрх эрхүүдээсээ бүрэн татгалзаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан тал өөрийнхөө хүсэлтийн үндэслэлээс бүхэлд нь татгалзаж болдог. Ерөнхийлөгчийн хувьд уг эрхийнхээ дагуу маргаан үүсгэхээс татгалзаж байгаа юм” гэв.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...