Улаанбаатарт 916, орон нутагт 2810 тохиолдол шинээр батлагдаж, долоон хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3726 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн буюу цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол юм.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд Улаанбаатарт 916, орон нутагт 2810 тохиолдол шинээр батлагдаж, 41-80 гаруй насны долоон хүн энджээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 14,829 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 18,239 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

+ There are no comments

Add yours