Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болоод бусад хуулийн холбогдох заалтыг үндэслэн, төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад НМХГ-аас хяналт, шалгалт хийж байна. Ингэхдээ коронавирусийн үед хэрэглэх эмийн бүтээгдэхүүнийг худалдаалах эрхтэй нэр бүхий 13 компанийн 241 салбар эмийн санд хяналт, шалгалт явуулах юм.
Тухайлбал, “Еврофарм Фармаси”, “Ази-Фарма”, “Монос Улаанбаатар”, “Монгол Эм Импекс”, “Хүрмэн” ХХК зэрэг байгууллагуудын сүлжээ эмийн санд вирусийн эсрэг эмийн гарал үүсэл, хадгалалт, чанар, аюулгүй байдал, хангамж хүрэлцээ, нөөцөд хяналт тавин, судалгаа гаргахаар ажиллаж байна.
Шалгалт Чингэлтэй дүүргийн хоёр, гурав, 19 дүгээр хороонд байрлах эмийн сангаас эхэлсэн бөгөөд тус салбаруудад эмийн хангамж, нөөц хангалттай байна гэдгийг шалгалтаар ажилласан НМХГ-ын Эм, био бэлдмэлийн улсын ахлах байцаагч Д.Отгонпүрэв хэлж байлаа.
Мөн вирусийн эсрэг эм, бэлдмэлийг албан ёсоор импортлох эрхтэй “Дижитал Фармаси”, “Монос Мойл”, “Монгол Эм Импекс” зэрэг эмийн сангуудад шалгалтаар ажиллахад эмийн гарал үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй байдлын ямар нэг зөрчилгүй байв.
Эм, эмийн байгууллагууд +2-оос +8 хэмтэй хөргөгчид эм, тарилгуудаа хадгалах шаардлагатай байдаг. Үүний дагуу коронавирусийн эсрэг хэрэглэх тарилга, лаа зэргийг заасан хэмд хадгалж байгааг шалгалтаар ажилласан байцаагч Д.Отгонпүрэв онцоллоо.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...