АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дураараа тариулж болно

Эрүүл мэндийн сайдын тушаалаар хариу арга хэмжээний буюу онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн.

Тэгвэл өчигдрөөс “АстраЗ енека” вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдэд гурав дахь буюу дархлаа сэргээн тун хийж эхэлсэн гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

Иргэдэд сайн дурын үндсэн дээр энэхүү гурав дахь тунг хийх бөгөөд наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм. Нэмэлт тун хийлгэхийг хүссэн иргэн өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм байна.

+ There are no comments

Add yours