Хуульд зааснаар есдүгээр сарын 10-наас ирэх оны гуравдугаар сарын 15-ныг хүртэл самар түүхийг зөвшөөрдөг. Харин энэ жилийн нийт нутгийн самрын ургацын дүгнэлт ирэх сарын эхээр гарсны дараа самар түүхийг хориглох эсвэл зөвшөөрөх эсэх шийдвэр гарах юм.
Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр:
Монгол орны нийт ойн ес хүрэхгүй хувийг хуш мод эзэлдэг. Есдүгээр сарын 10-наас ирэх оны гуравдугаар сарын 15-ныг хүртэл ахуйн болон үйлдвэрийн зориулалттай бэлтгэхийг зөвшөөрдөг.
Есдүгээр сард түймэр гарах нь элбэг. Ялангуяа ойд самар түүж байгаа иргэд санамсаргүйгээр түймэр тавих эрсдэл ихэсдэг.
Тухайн орон нутгаас самрын ургацыг тогтоодог ба 50 хувиас дээш байвал түүхийг зөвшөөрдөг хуультай. Их ургац дөрвөн жил тутамд тохиодог ба наймдугаар сардаа багтаад ургацын хувь хэмжээг орон нутгаас тогтоодог. Аймгуудаас тодорхойлолт ирэхэд нь ойн судлалын төв дүгнэлт гаргаж түүж болох эсэхийг тогтооно.
Баруун аймгуудад ургац тааруу, төвийн аймгуудад 50 хувиас дээш ургацтай байна. Есдүгээр сард түймэр гарах нь элбэг. Ялангуяа ойд самар түүж байгаа иргэд санамсаргүйгээр түймэр тавих эрсдэл ихэсдэг. Тиймээс ургацын судалгаа, дүгнэлтийг гарсны дараа самар түүхийг хориглох уу, зөвшөөрөх үү гэдэг нь есдүгээр сарын эхээр тодорхой болно.
Самрын болц гүйцэхээс өмнө “мунадах” буюу цохиж доргиох аргыг хэрэглэдэг ч энэ нь модыг маш ихээр гэмтээдэг. Самар нь тухайн байгальдаа үлдэх үр учраас сэргэн ургалтад нөлөөлдөг.
More Stories
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...