“Хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 8475 иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэг авах жагсаалтаас хаслаа”

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж, 8475 иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэг авах жагсаалтаас хасжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Бид “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-аа шинэчилсэн. Өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдээ ашиглахыг чухалчилсан. Төрийн байгууллагын мэдээллийн сантай хийсэн тулгалтаар хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 1435 өрхийн 8475 иргэнийг хаслаа.

Цаашид энэхүү үйлчилгээ хугацаатай болж, мөн нөхцөлтэй болж байгаа буюу Conditional social transfer/Германы жишээ авсан/ нэвтрүүлсэн.

Сургалт, ажлын байрны санал тавина, хариуцлага, хяналт сайжруулна.

Мөн жилд хоёр удаа олон нийтийн ажилд заавал оролцох нөхцөлтэй. Ургац хураалт хамтдаа зохион байгуулна” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.

+ There are no comments

Add yours