Ховд баруун бүсийн хурд 2021 уралдаан энэ сарын 6-аас 9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Бүсийн наадмын үеэр нэг ч хүүхэд унаж бэртээгүй гэдэг мэдээллийг Алтайн унага морин спорт уяачдын холбооноос өгөөд байсан бол нэг хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, 4 хүүхдийн гар хугарч, нэг хүүхдийн шагай гэмтсэн гэдэг мэдээллийг БОЭТ-ийн гэмтлийн тасгаас өглөө.

Их насны морьдын уралдаанаас л гэхэд 30 гаруй хүүхэд мориноос унажээ. Мориноос унасан хүүхдүүдийн хувьд тархины доргилттой, их бага хэмжээгээр зөөлөн эдийн гэмтэл авсан гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Байгаль хамгаалагчид Хөвсгөл нуурын эргээс 30тн хог цэвэрлэжээ
Next post ХСҮТ-ийн арын 59 гараашийг буулгаж, хавдраас урьдчилан сэргийлэх төв байгуулна