Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Уг ажлын хэсгийн дарга Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар газар олголт болон чөлөөлөлттэй холбоотой дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр “Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 0.07 га газар олгох боломжгүй гэдгийг холбогдох албаныхан иргэдэд үнэнээр нь хэлмээр байна. Сургууль, цэцэрлэг барихаар газар чөлөөлөлт хийх гэхээр иргэд газраа маш өндрөөр үнэлдэг. Жишээ нь, нэг айл газрынхаа багахан хэсгийг 600 сая төгрөгөөр үнэлж байна. Нийслэлээс иргэдэд үйлчилгээ үзүүлэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихын тулд газар чөлөөлөлт хийх гэж байгаа. Дээр жишээ болгон дурдсан иргэн газраа төрөөс үнэгүй авсан. Тэр газраас нь багахан хэсгийг чөлөөлж авах гэтэл 600 сая төгрөг гэж байна.
Ирэх жил Улаанбаатар хотод 320 тэрбум төгрөгийн газар чөлөөлөлтийн ажил хийгдэх хэрэгцээ шаардлага бий. Түүн дээр 193 тэрбум төгрөгийн зам, барилгын ажил хийгдэх хүлээлт үүсчихсэн байгаа. Гэтэл бүтээн байгуулалтын ажлаас давсан газар чөлөөлөлтийн өртөгтэй явж байна, бид. Тиймээс цаашид газар зохион байгуулалтын концепцийг шинэчлэх шаардлага бий болоод байна” гэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...