Өчигдөр буюу долоодугаар сарын 5-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 205 дуудлага мэдээлэл бүртгэжээ.
Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурван хүн гэмтэж нэг хүн амиа алджээ. Мөн орон нутагт дөрвөн хүн гэмтэж нэг хүн амиа алдсан байна. Тухайлбал:
Нийслэлд:
- 2021.07.05-ны өдрийн 16:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Чингэлтэйн гудамжны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 14 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
- 2021.07.05-ны өдрийн 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Жуулчины гудамжны замд суудлын автомашины жолооч нь мотоциклтой мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй гэмтсэн.
- 2021.07.05-ны өдрийн 22:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Их монгол улсын гудамжны замд бага оврын жийп автомашины жолооч нь явган зорчигч 37 настай эмэгтэйг мөргөж амь хохироосон байна.
Орон нутагт:
- 2021.07.05-ны өдрийн 14:00 цагийн орчим Дорнод аймаг Чойбалсан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч 17 настай эрэгтэй гэмтсэн.
- 2021.07.05-ны өдрийн 08:00 цагийн орчим Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутагт мотоцикл гэрлийн шон мөргөж жолооч 26 настай эрэгтэй гэмтсэн.
- 2021.07.05-ны өдрийн 02:00 цагийн орчим Улаанбаатар хотоос Дорноговь аймаг чиглэлийн асфальтан замд суудлын автомашин том оврын ачааны автомашины араас мөргөж суудлын автомашины жолооч гэмтсэн.
- 2021.07.05-ны өдрийн 00:10 цагийн орчим Увс аймаг Тариалан сумын нутагт том оврын ачааны автомашин онхолдож жолооч амь хохирч, зорчигч гэмтсэн байна.
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 72 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 72 зөрчил илрүүлсний нийслэлд 42, орон нутагт 30 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж, тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас АНХААРУУЛЖ БАЙНА.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...