МУГТ Э.Цэндбаатар эхний ялалтаа байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа

МУГТ Э.Цэндбаатар “Токио 2020” Олимпын наадмын боксын эрэгтэй 57 кг-ийн жинд Кенийн тамирчин Ник Окоттой тулалдан, 3-2 харьцаатай ялалт байгууллаа.

Ингэснээр Э.Цэндбаатар шөвгийн 16-д шалгарч байна. Тэрбээр дараагийн учраа болох Вьетнамын Нгүэн ван Дуонтой долдугаар сарын 28-нд тулалдахаар боллоо.

+ There are no comments

Add yours