“Ерөнхий сайд нэг номерийн мэдээлэлтэй хүн. Цаашид энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрийг хэлнэ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотгол, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Төсвийн тодотголоор олгож буй эрүүл мэндийн салбар дахь 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг туйлын арвич хямгач, чухал гэсэн зүйлдээ зарцуулахыг хүсэж байна. Ирэх жил энэхүү мөнгөн дүнг зарцуулж чадахгүй ч байж магадгүй.

Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээрээ цалингаа нэмэх боломжтой болсон ч үүнийг бүрэн төгөлдөржүүлэхийг удирдлагуудад үүрэг болгож байна.

Эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгана шүү. Цар тахлын энэ амаргүй үед улс төрийн асуудал байвал Ерөнхий сайд дээр ярь. Өмнө нь вакцин дээр ийм асуудал үүссэн. Цаашид энэ байдал тасрахгүй бол би зохион байгуулж байгаа хүмүүсийг нэрийг хэлнэ шүү. Цар тахалтай тэмцэх ажлыг цалгардуулах үйл ажиллагааг тангараг өргөсөн улс төрч хийх ёсгүй. Монгол Улсын Ерөнхий сайд нэг номерийн мэдээлэлтэй хүн. Хөшигний урд, ард юу болж байгааг мэдэж байгаа.

Эрүүл мэндийн сайд асан хүмүүст хандан хэлэхэд, хууль бус үйлдлээ таслан зогсоохыг эелдгээр сануулж байна. Цаашлаад үргэлжлүүлбэл ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ хэрэгжүүлэх болно. Надад хуулиар олгогдсон эрх мэдэл бий. Ард иргэдээ хамгаалахын төлөө ингэхээс өөр арга байхгүй. Бид эх орон, иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтай хүмүүс” гэв.

+ There are no comments

Add yours