Тахиан махан бүтээгдэхүүнээр алдартай Тайсон компанийн бүтээгдэхүүн нь ноцтой халдвар үүсгэгч листери бактериар бохирдсон байж болзошгүй байгаа тул 3,4 сая кг бүтээгдэхүүнээ зах зээлээс татаж эхэлжээ.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хүнсний аюулгүй байдлын хяналтын албанаас Тайсон Фүүдс Инк компанийн тахианы махан бүтээгдэхүүн нь өвчин үүсгэг бактериар бохирдсон байж болзошгүй тул буцааж татан авахаар болсон талаар мэдээлжээ.
Ноцтой халдвар үүсгэгч листери гэж нэрлэгддэг бактери нь ялангуяа ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд болон нярай хүүхдүүд, дархлаа султай хүмүүст илүүтэй сөргөөр нөлөөлдөг.
Хөлдөөсөн, бүрэн чанаж болгосон бүтээгдэхүүнийг 2020 оны 12-р сарын 26-аас 2021 оны 4-р сарын 13-ны хооронд үйлдвэрлэж, улсын хэмжээнд дэлгүүр, эмнэлэг, асрамжийн газар, ресторан, сургууль болон бусад газарт нийлүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад 2021 оны 4-р сарын 6-наас 2021 оны 6-р сарын 5-ны хооронд тус компанийн тахиан махан бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүсийн гурваас листериоз өвчнийг илрүүлж, тэдний нэг нь амиа алдсан болохыг тогтоожээ.
Ноцтой халдвар үүсгэгч листери гэж нэрлэгддэг бактери нь ялангуяа ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд болон нярай хүүхдүүд, дархлаа султай хүмүүст илүүтэй сөргөөр нөлөөлдөг. Халдвар авбал халуурах, булчин өвдөх, толгой өвдөх, хүзүү хөших, самуурах, хоол боловсруулах эрхтний тэнцвэр алдагдах шинж тэмдгүүд илэрнэ. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авбал зулбаж, амьгүй эсвэл дутуу төрж цаашлаад нярай халдвар авахад хүргэдэг байна.
Жил бүр ойролцоогоор 1600 хүн листериоз өвчнөөр өвчилж, 260 орчим хүн нас бардаг гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
Тайсон компанийн зах зээлээс татаж байгаа бүтээгдэхүүний жагсаалтыг ЭНДээс харах боломжтой.
Эх сурвалж: Today
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
