Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Дэлгэрэх багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 38 км-т орших Бургасны-Ам гэдэг газарт долоодугаар сарын 2-ны өдрийн 22:36 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 22:48 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-т цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Шинжилгээ авах цэгүүд өнөөдөр 12.00 цаг хүртэл ажиллана
Next post Маргаашнаас Хөшигтийн хөндий дэх онгоцны буудал руу дөрвөн цэгээс буухиа автобус явна