Н.Алтанхуяг: Дарга дагаж “далдаганасан” хүнийг стратегийн түнш АНУ-д суулгах нь буруу

АНУ-ын томилгоонд би эргэлзэж байна. Орон тооны бус зөвлөхөөр гурван жил ажилласныг төрийн албанд ажилласанд тооцож төрд тогтсон жишиг, дүрэм журмыг зөрчиж болохгүй. АНУ манай стратегийн түнш орон.

Иргэдээ нэгд тавьж хандаарай, уул уурхайн бус экспортыг дэмжихэд анхаарч ажиллаарай гэж Элчин сайд нарт анхааруулж хэлье. Нэг даргын төлөөлөгч шиг ажиллаж болохгүй. Өмнөх Элчин сайд нар тамхины хэрэгт холбогдож нэр хүнд унагасан асуудал байгааг санаж ажиллахыг хүсье.

+ There are no comments

Add yours