Үндэсний их баяр наадмыг нийслэлд нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргаснаа Засгийн газраас өнөөдөр зарлалаа.
Харин орон нутагт баяр наадмыг хэрхэх талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдөр гаргасан Засгийн газрын тогтоолоор орон нутгийн баяр наадамтай холбоотой давхар шийдвэр гаргасан. Бүх аймаг, сумын Үндэсний их баяр наадмыг нийслэлтэй адил нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн” гэв.
Ингэснээр улсын хэмжээнд наадмыг тэмдэглэхгүй байх эцсийн шийдвэр гарлаа.
Өмнө нь 7 дугаар сарын 20-ноос орон нутагт баяр наадмыг тэмдэглэх эсэхийг коронавирусийн халдварын нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэнэ хэмээн мэдээлж байсан юм.
More Stories
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...