Энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 10 дугаар хурлаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ын шинэчлэх төслийн танилцуулга хэлэлцүүлэгдэж амжилттай дэмжигдлээ.
🔸️Энэ жил агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүрэг орж байгаараа онцлог бөгөөд хурлын үеэр тус дүүргийг оруулах дараах хэд хэдэн ерөнхий хэрэгцээ, шаардлагыг тодотгосон юм. Үүнд:
✅ Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 355 дугаарт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол батлагдсанаар Налайх дүүргийн бичил уурхайн олборлолтын үйл ажиллагаа зогссон.
✅ Жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр Налайх дүүрэгт ашиглалтад орсон нь түлшний хомстол, хүртээмж, тээвэрлэлт зэрэгт хүндрэл учруулахгүй. Тус үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэмж 800 гаруй хүн ажлын байраар хангагдах юм.
✅ Агаарын чанарыг сайжруулах бүсэд орох хүсэлтийг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газраас удаа дараа холбогдох шатны удирдлагуудад ирүүлсэн
✅ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сарын 11-12 ны өдрүүдэд 24 цагийн агаарын чанарыг тодорхойлох хэмжилтээр 22- 23 цагийн үед РМ2.5 тоосонцор агаарын чанарын хүлцэх хэмжээнээс 8.2 дахин байсан нь түүхий нүүрсний хэрэглээг бууруулах арга хэмжээг зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.
🔸️Иймээс шинээр батлагдах журмаар нэмэлтээр сайжруулсан хатуу түлш хэрэглэх 1 дүгээр бүсэд Налайх дүүргийн 8 хорооны 7226 айл өрх хамрагдаж, ирэх 2021 оны өвлийн улиралаас эхлэн сайжруулсан шахмал түлш түлж, хэрэглээндээ нэвтрүүлнэ. Налайх дүүрэг нь нийт 10926 айл өрхтэй ба үүний 70% буюу гэр хорооллын бүсэд хамаарагддаг.
🎯Нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоосоо 80% салах зорилттой билээ.
More Stories
Хүрэн баавгайг хууль бусаар агнасан үйлдлүүдийг илрүүллээ
Энэ оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Монгол-Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас иргэн Т нь ховор...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Энэ оны 1 улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээТөрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2026 оны 1...
“Хөх сувд” мөсний баяр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулагдана
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна....
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...