Хэнтий аймаг наадмын төсвөө яаралтай зүрхний хагалгаанд орох арван хүүхдэд зориулна

Засгийн газраас наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах шийдвэр гарсан. Иргэд цахим наадмыг дэмжихгүй байгаагаа илэрхийлэн цахим орчинд хүчтэй эсэргүүцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан зарим аймгийн засаг дарга, онцгой комисс, иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ жил наадам тэмдэглэхгүй өнжих шийдвэрийг гаргаж, төсөв мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсноо зарлаж байна.

Өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Орхон, Баянхонгор зэрэг аймгууд наадам тэмдэглэхгүй, төсвөө ковидын эсрэг арга хэмжээнд зарцуулахаа мэдэгдээд байна. Тэгвэл Хэнтий аймаг мөн наадмын төсвөө “Зүрх мартахгүй төсөл”-д зориулахаар болжээ. Хэнтий аймгийн онцгой комиссоос “Хэнтий аймаг наадам зохион байгуулахгүй. Наадмын зардлыг Зүрх мартахгүй төслийн хүрээнд яаралтай хагалгаанд орж байгаа 10 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд зориулна” гэж мэдэгдэл гаргажээ.

+ There are no comments

Add yours