Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Бид нарын боловсролын хуулийн бас нэг гол үндсэн зарчим нь боловсролын удирдлагын тогтолцоог аль болох оновчтой улс төрөөс аль болох хараат бус, мэрит зарчимд тулгуурласан тогтолцоонд шилжүүлье гэж байгаа.
ЕБС, СӨБ-д 2012- 2019 онд нийт 783 захирал шинээр томилогдсон нь жилд 112 сургуулийн захирал солигддог гэсэн үг. 2012 – 2016 онд 507 эрхлэгч, захирал солигдсон. 2016-2019 oнд 276 захирал, эрхлэгч солигдсон. Нийт шинээр томилогдож байгаа захирлын 32 хувь буюу 3 захирлын 1 нь 5 хүрэхгүй жил боловсролын салбарт ажилласан, ажиллаагүй нь мэдэгдэхгүй ийм хүмүүс сургууль цэцэрлэгийн эрхлэгчээр очдог.
Ингээд 10, 5 жил ажиллахаараа тухайн сургууль цэцэрлэгийнхээ эзэн болчихдог ийм тогтолцоо Монгол Улсад байна. Тийм учраас цаашдаа бид сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад тавих шалгууруудыг хуульчилж өгч байгаа.
Хэдэн жил ажилласан байх ёстой, боловсролын арга зүй, бакалавр, магистрын зэрэглэл ямар байх ёстой гэх мэтчилэн нэлээн тогтвортой байх улс төрөөс ангид байх оновчтой байх засаглалын тогтолцоонуудыг хуулиараа хийж өгч байгаа” гэлээ.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...