Хоёр өөр үйлдвэрийн вакциныг нэг, хоёрдугаар тундаа хольж тарьснаар Ковид-19 өвчнөөс илүү найдвартай хамгаалж байна гэсэн дүгнэлтэд Их Британийн эрдэмтэд хүрчээ.
Оксфордын их сургуулийн Ковидын вакцины Com-Cov судалгаанд 50-иас дээш насны сайн дурын 850 хүн оролцож, хоёр өөр вакциныг дөрвөн долоо хоногийн зайтай хийлгэсэн байна. Судлаачид АстраЗенека болон Файзер вакцины холимог нь хоёр тун АстраЗенека вакцинаас харьцангуй их эсрэгбие үүсэхэд нөлөөллөө гэжээ. Тиймээс хоёр өөр вакцин хольж хэрэглэх нь вакцинжуулалтын хөтөлбөрийг хөнгөвчлөхөд тусална гэж үзсэн байна.
Мөн АстраЗенекагийн хоёр тун тариулсан хүнд гурав дахь тунд нь өөр вакцин хийснээр дархлааны хариу урвалыг илүү хүчтэй болгоход тусална гэжээ. Гэвч гурав дахь тун вакциныг энэ ондоо багтааж хийх шаардлагатай эсэхийг одоо ярих эрт байгаа гэнэ. Учир нь дархлаа хэдий хугацаанд суларч буурдаг тухай мэдээлэл хомс байна гэв.
Одоогоор Испани, Герман зэрэг улсууд вакцинаа хольж тарьж эхлээд байна. Гэвч эрдэмтэд энэхүү судалгааны үр дүн нэг төрлийн вакцинаар вакцинжуулж буй үйл явцад итгэх итгэлийг бүү хөсөрдүүлээсэй гэж бодож буйгаа онцлон хэлсэн байна.
Эх сурвалж: ВВС
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...