Лантуун дохио ТББ хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар Засгийн газрыг шүүхэд өгчээ

Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 6-ны өдөр хэлэлцэхээр товлолоо.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан. Улмаар 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцэхээр урьдчилсан хэлэлцүүлэг товлон, хэргийн оролцогч нарт товыг албан бичгээр мэдэгдсэн болно.

Эх сурвалж: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

+ There are no comments

Add yours