“Шадар сайд ковидын халдвар авсан, хоёрдугаар эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байгаа”

УОК-ын дарга, Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар:

“С.Амарсайхан сайд вакцины бүрэн тунд хамрагдсан, ковидийн халдвар авсан ч биеийн байдал хөнгөн байгаа бөгөөд Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

УОК-ын даргын хувиар цар тахлын халдварыг бууруулахын төлөө, иргэдийн эрүүл мэнд амь насыг хамгаалахын төлөө үргэлж газар дээр нь очиж ажилладаг. Одоо ч ажлаа цахимаар үргэлжлүүлэн хийж байгаа” гэв. 

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан мөн коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтэж байгаа гэж мэдээлсэн билээ. 

+ There are no comments

Add yours