Хоёр сартай нярай хүүхэд коронавируст халдварын улмаас эндлээ

Ковид-19 өвчнөөр хоёр сартай хүүхэд  эндсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Сүүлийн 24 цагт нийт 13 хүн нас барсан бөгөөд улсын хэмжээнд нийт нас баралт 518 болжээ.

Насаар нь:

  • Хоёр сартай -1
  • 40-50 насны нэг,
  • 41-50 насны нэг,
  • 51-60 гурав,
  • 61-70 насны дөрөв
  • 71-79 насны нэг
  • 80-аас дээш насны гурван хүн нас баржээ.

Нас барсан шалтгаан нь Ковид-19 өвчнөөр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр бөгөөд зарим өвчтөн амьсгалын замын архаг дутмагшил, эмнэлгийн бус орчинд уушгинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал, артерийн даралт өндөр байх, зүрх судасны архаг дутагдал, элэг бөөрний хавдар гэх мэт архаг суурь өвчин хавсарсан хэлбэрээр нас барсан байна.

+ There are no comments

Add yours