“Цахим наадмын нээлт, хаалт 850 сая төгрөгөөр хийгдэж байгаа”

Улсын баяр наадам зохион байгуулахтай холбогдуулан Наадмын комиссоос мэдээлэл хийлээ.

Урлаг соёлын салбар хорооны гишүүн, Үндэсний их театрын дарга Г.Цоггэрэл “Цахим наадамд 350 орчим хүн оролцоно. Цар тахал үнэхээр хүнд байгаа. Энэ жилийн наадам өнгөрсөн жилийнхээс өөр болж, давтагдахгүй. Үүнийг бид Б.Баатар найруулагчаас шаардаж байгаа. Энэ жил нарны домог гэдэг концепцыг барьж байгаа. Энэ нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн зохиол. Таван багц сум нэгдвэл хүчтэй, бие биенээ хүндэтгэх хайрлах талаар гардаг.

Дэлхий тэр чигээрээ цар тахалд нэрвэгдсэн учраас дэлхийд манай контент цацагдаж, Монголын ард түмэн бидний сэтгэл санааг өргөх юм хийж гэсэн цар хүрээнд наадмыг зохион байгуулна.

Өмнөх жилүүдэд наадмын нээлт, хаалт 600 сая байсан. Энэ жилийнх 850 сая. Наадам зохион байгуулах газарт өдөр бүр ариутгал хийх зардал, уран бүтээлчдийн дархлааг унагахгүйн тулд чанартай хоол, эм бэлдмэл хэрэглэж байгаа. Тайз засахын тулд төмрийн үнэ үнэд орсон зэрэг нь энэ зардал өсөхөд нөлөөлсөн.

Богинохон хугацаанд ард түмэндээ гоё юм харуулъя гэж бодож байна. Ямар ч наадмыг шүүмжилдэг. Гэхдээ бид хийх ёстой. Энэ бол бидний үүрэг” гэв. 

+ There are no comments

Add yours