Өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдрийн 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг, Хайлаастын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч долоон настай хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ. Явган зорчигчийг автомашинаар мөргөж гэмтээх осол нэмэгдэж буйтай холбоотойгоор ТЦА-наас жолооч нарыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэв.
Зургаадугаар сарын 21-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 309 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 211 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 хүн, орон нутагт 1 хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл 2 бүртгэжээ.Тухайлбал:
Нийслэлд:
2021.06.21-ний өдрийн 14:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Доржийн гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
2021.06.21-ний өдрийн 06:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Нарны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүнийг мөргөж гэмтээсэн.
Орон нутагт:
2021.06.21-ний өдрийн 23:00 цагийн орчим Булган аймаг: “Хутаг-Өндөр сумын нутагт бага оврын ачааны автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ 1 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-5
Орон нутагт:
Хөдөлгөөн эхлэхдээ-1
СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ЗҮЙЛ ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦСОН 47 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 31, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 47 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн эргэн тойрноо сайтар шалгаж хөдөлгөөнөө эхлэн бусдад хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
